СЭДЭВ. Далд үрт ургамлын хүрээний овгууд
Хичээлийн товч танилцуулга:
Цэцэгт ургамал буюу далд үрт ургамал нь үр боловсруулах орны үрт нахиандаа үр боловсруулдаг онцлогтой. Далд үрт ургамлыг нэг талт үрт ургамал, хос талт үрт ургамал хэмээн ангилна. Нэг талт үрт ургамлын үрэнд хөврөлийн нэг л навч байх ба ийм ургамлын ихэнх нь зэрэгцээ судал бүхий урт, нарийн навчтай байдаг. Хос талт үрт ургамлын үрэнд хөврөлийн хоёр навчтай байх бөгөөд навч өргөн, салаалсан судалтай байна. Нэг ба хос талт үрт ургамлын ангиудыг цэцгийн бүтэц, баг цэцэг, үр жимс үүсэх онцлогоос нь хамааруулан овогуудад ангилдаг. Энэ удаа нэг талт үрт ургамлын ангийн үетэн ба сарааны овог, хос талт үрт ургамлын ангийн тоонолжтон, буурцагтан, саргайтан, чэсэнцэртэн, нийлмэл цэцэгтний овгуудыг ялган таньдаг болно.
Агуулгын залгамж холбоо:
ХЭРЭГЛЭГДЭХҮҮН
/
ЗОРИЛГО
Далд үрт ургамлын хүрээний овгуудын онцлог шинжийг танин мэдэх, ялган ангилах, таньж тодорхойлох .
ЗОРИЛТ
Далд үрт ургамлын хүрээний овгуудын онцлог шинжийг ажиглаж таних
Хос талт үрт ургамлын ангийн зарим овгуудыг ялган таних
Нэг талт үрт ургамлын ангийн зарим овгуудыг ялган таних
Ургамлуудыг салаалсан болон алхамтай түлхүүр бичиг ашиглан тодорхойлох.
ТҮЛХҮҮР ҮГ
Далд үрт ургамлын хүрээ- Ургамлын аймгийн үр нь үр боловсруулах оронд боловсордог ургамлуудыг нэгтгэсэн ангилалын нэгж
Нэг талт үрт ургамлын анги- Үр нь нэг том талтай ургамлуудын анги
Хос талт үрт ургамлын анги- Үр нь хоёр том талтай ургамлуудын анги
Салаалсан түлхүүр бичиг- Хос шинжүүдийг салаалан бичсэн түлхүүр бичиг
Алхамтай түлхүүр бичиг- Хос шинжийг алхамчлан дагахаар бичсэн түлхүүр бичиг
ХҮРЭХ ҮР ДҮН
Мэднэ: Нэг ба хос талт үрт ургамлын ангийн ургамлуудын зарим овгуудын онцлог, ялгааг мэдэх.
Чадна: Ургамлуудыг цэцгийн бүтцээр нь харьцуулан овгуудыг ялгаж чаддаг болно.
Хэрэглэнэ: Өөрийн орон нутгийн болон элбэг тохиолддог ургамлуудын овгийг түлхүүр бичиг ашиглан тодорхойлно.