E-Content - Цахимаар боловсрол олгох платформын Нууцлалын Бодлого

Энэхүү хувийн нууцлалын бодлого нь econtent.edu.mn домайн хаягтай Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2019 оны 08 сарын 01-ны А/491 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөөний дагуу боловсруулагдсан цахим сурах бичиг, видео хичээл, интерактив контентуудыг түгээх платформд зориулагдсан.
Энэхүү нууцлалын бодлого нь хувь хүний платформын хэрэглээтэй холбоотой хувийн мэдээллийг ашиглах болон хувь хүний мэдээллийг толилуулахтай холбоотой цаашдын бодлогыг хэрэгжүүлэхэд оршино. Та хувийн нууцлалын бодлогын шаардлагуудтай танилцан, шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнөөр платформыг ашиглах боломжтой юм. Энэхүү нууцлалын бодлогыг таны хэрэглээнд тохируулан econtent.edu.nm сайтыг болон Econtent аппликейшнийг ашиглах нөхцөл, тайлбар болон нууцлалтай нэгтгэн тусгасан. Энэхүү нууцлалын бодлого нь хувийн мэдээллийн иж бүрэн байдал алдагдахаас зайлсхийхэд чиглэсэн болно. Ямар нөхцөл, шаардлагаар бид таны хувийн мэдээллийг цуглуулах вэ?

Хувийн мэдээлэл
Системд багшийн болон суралцагчийн гэсэн эрхийн түвшнүүдээр хандах бөгөөд багш нар болон суралцагчид Боловсрол, шинжлэх ухааны яамны боловсролын удирдлагын систем дэх бүртгэлтэй хаягаар нэвтэрнэ. Системийн хэрэглэгчид Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуух сургалтын нээлттэй нөөцүүдээс өөрийн хэрэгцээнд нийцсэн видео хичээл, дижитал сурах бичиг, интерактив агуулгуудыг чөлөөтэй сонгон үзэх боломжтой. Системийн хэрэглэгчдийн мэдээллийг гадны гуравдагч этгээдүүдэд ашиглуулдаггүй болно.

Техникийн мэдээлэл
Системийн хэрэглэгчид хичээлүүд болон хөтөлбөр төлөвлөгөөтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэх зорилгоор Firebase мэдэгдлийн системийг ашиглана. Үүнийг ашиглахын тулд хэрэглэгчийн төхөөрөмжөөс токен гарган авч цаашдын мэдэгдлүүдэд ашиглах бөгөөд энэ нь хэрэглэгчийн төхөөрөмж рүү мэдэгдэл явуулахаас өөр зүйлд ашиглагдахгүй болно.
Мөн та вэбсайтэд зочлоход техникээр бус харин таны нэрээр бид таныг тодорхойлох юм. Тус мэдээлэлд дараах зүйлсийг хамруулна. Үүнд: IP хаяг, сайтын аль хэсгээр зочилсон, интернэт ашиглан ямар сайтуудад зочилсон болон ямар броусер ашиглан сайтад зочилж байгаа зэргийг хамруулна. Энэ техникийн мэдээ нь сайтын үр ашигтай байдлыг тодорхойлж, хэмжихэд хэрэглэгдэхээс гадна, сервэрт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, сайтыг хянах мөн хэрэглэгчдийн хандалтын сувгийг тодорхойлоход ашиглагдана. Бид зарим сайтын хэрэглээ болон үзүүлэлт зэрэг хувийн бус мэдээллийг тус сайтаас хүлээн авч, зочилсон хэрэглэгчдийн тоо болон бусад өгөгдлийг мэдэж авах боломжтой.

Бид “Cookies” ашигладаг уу?
Бид таны талаарх зарим мэдээллийг хянахдаа “cookies” ашиглаж болно. Cookies гэдэг нь броусерээс эсвэл веб сервэртэй холбоотой үйлдлийн системээс илгээгдэн таны компютерийн хард дискэд хадгалагдсан жижиг өгөгдлийн файлууд юм. Cookies нь сайтын аль хэсгээр зочилсон болон ямар мэдээлэл авсанг хянадаг. Ингэснээр cookies нь бидэнд таны вэбсайтаар дамжуулан өөрийн хувийн мэдээллээ ашигласан байдлыг хянах боломжтой болгодог. Маш олон вэб сайтууд ижил зорилгоор cookies –ийг ашигладаг.
Ихэнхи вэб броусер нь cookies –ийг илгээхдээ таньд мэдэгдэх ба хэрэв та хүсвэл мэдэгдлийг тохируулах боломжтой байдаг. Нэмж хэлэхэд, таны флаш плэйр cookies –ээс татгалзах эсвэл тэдгээрийг устгах боломжтой юм. Cookies –ээс татгалзасанаар фэв сайтуудад зочлоход хүндрэлтэй байдаг. Зарим тохиолдолд та зочилж буй вэб сайтын cookies –ээс татгалзсанаар таны дэлгэц болон бусад үйлдэлд сөргөөр нөлөөлөх тохиолдол гардаг.

Хувийн мэдээллийн хэрэглээ
Бид хувийн мэдээллийг зөвхөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуух контентийг харуулах, багш суралцагч бүхий хэрэглэгчдийн дүн үнэлгээг системд оруулах зэргээр ашигладаг болно.

Хамгаалалт
Олон улсын стандартыг хангасан технологийн тусламжтайгаар таны хувийн мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах, өөрчлөх эсвэл устгах зэргээс хамгаалж байна. Бүх ажилтан, албан хаагчид болон удирдагчид хувийн мэдээллийг итгэмжлэл болон зөвхөн зөвшөөрөл дээр үндэслэн хэрэглэдэг.

Нэвтрэх болон Засвар хийх
Таны хувийн мэдээлэл алдаатай гэж үзсэн тохиолдолд та Боловсрол шинжлэх ухааны яаманд хүсэлт гаргах боломжтой бөгөөд хуулийн дагуу шийдэгдэж өөрчлөгдсөн мэдээлэл системд орсноор таны мэдээлэл шинэчлэгдэнэ.

Сайт ашиглах шаардлагууд
Нууцлалын бодлого нь монгол улсын хуулийн дагуу бэлтгэгдсэн бөгөөд таны хувийн мэдээллийг хууль эрх зүйн хүрээнд ашиглах болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Таньд шаардлагатай байгаа асуудлаар хэнд хандах вэ? Биднээс хүссэн асуудлаараа та info@edu.mn хаягт хандан захидал илгээснээр бид таньд шаардлагатай хариуг өгөх болно.

Мэдээллийн хяналт
Боловсролын мэдээллийн технологийн төв болон Боловсрол шинжлэх ухааны яам нь таны системд байрлах хувийн мэдээллүүдийн аюулгүй байдлыг хангах бөгөөд ямар нэгэн гадны байгууллагад ашиглуулахгүй болно.

Энэхүү цахим хуудасны шинэчилсэн хувилбарыг НҮБ-ын Хүүхдийн Cан, НҮБ-ын Хариу Aрга Xэмжээ, Нөхөн Cэргээх Сангийн дэмжлэгтэйгээр Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Боловсролын Мэдээллийн Технологийн Төв хөгжүүлэв. 2022 он
No additional restrictions
attribution
NonCommercial
Гар утасны аппликейшн татах
Холбоо барих
Даваа - Баасан 08:30 - 17:30
Бямба - Ням Амарна
medle@edu.mn
-+